• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-07
Үзсэн: 48148

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-07 Үзсэн: 48148



           Монгол Улсын гавьяат барилгачин, хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хамт олон ангийнхаа эмэгтэй алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр (2024.03.07) зохион байгуулав

.

          Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр ангийн нийт эмэгтэй алба хаагчдын дунд танин мэдэхүйн болон хөгжөөнт уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулан шагнал гардууллаа.

           Ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм эмэгтэй алба хаагчдадаа хандан 1975 оноос хойш 03 дугаар сарын 08-ны өдрийг жил болгон "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Эх орны минь баяр баясал, бахдал бахархал болсон ангийнхаа нийт эмэгтэйчүүд та бүхний ажил үйлс амжилтаар арвин, амьдрал тань аз жаргалаар бялхаж явах ерөөлийг дэвшүүлсэн.

Ахлах дэслэгч У.ГОТОВДОРЖ

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47666