Зэвсэгт хүчний 342 дугаар анги “Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн арга хэмжээг үе шаттайгаар тэмдэглэн өнгөрүүлж, Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэн, баярын хурал зохион байгууллаа.
Баярын хуралд Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Ж.Ганбаатар нар болон ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцож, Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн захирагч хурандаа Д.Зоригтсайхан нээж үг хэлэн алба хаагчдад амжилт хүссэн юм. Энэ үеэр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах зохион байгуулагдсан спортын 6 төрөлт тэмцээн, уралдааны шагналын хүндэт зочид гардуулсан. Тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 342 дугаар анги тэргүүн байр, Цагдаагийн газар дэд байр, Онцгой байдлын газар гутгаар байр тус тус эзэлсэн. Мөн зарим офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн цол олголоо.
Төгсгөлд нь ангийн бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн золбоо хийморийн бэлгэдэл болон байлдааны тугаа залж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа давтлаа.
Дэслэгч Ч.ЦЭРЭНДЭЖИД