• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ
Нийтэлсэн: 2019-08-19 18:04:45
Үзсэн: 60

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ
Нийтэлсэн: 2019-08-19 18:04:45 Үзсэн: 60



        БНӨСУ-д 2019 оны энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн удирдлагын санаачлагаар “Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-ний үндсэн үүрэг, үүрэг гүйцэтгэлт” сэдэвт сургалт зохион байгуулсан. Тус сургалтыг Гана улсын Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй хамтран зохион байгуулж цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хамруулжээ.

     Сургалтыг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Зэвсэглэсэн цагдаагийн ротын үндсэн үүрэг, бүтэц зохион байгуулалт, НҮБ-д Зэвсэглэсэн цагдаагийн хүчин илгээх эрх зүйн үндэс, бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, үүрэг гүйцэтгэлтийн үед тулгардаг асуудлууд зэрэг сэдвээр хоёр цагийн танхимын хичээлийг Гана улсын сургагч нар орсон. 
Харин сургалтын хоёр, гурав дахь өдөр Дотоодын дүрвэгсдийн хуаранд Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй өдөр, шөнийн эргүүлийг хамтран зохион байгуулж багагүй дадлага туршлагыг хуримтлуулсан. 

      Монгол Улсаас НҮБ-д Зэвсэглэсэн цагдаагийн хүчнийг илгээх болвол энэхүү сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн багагүй туршлага хуримтлуулсан нь бэлтгэл ажлын нэгээхэн хэсэг болж байгаагаараа онцлог боллоо.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423