• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АФГАНИСТАН ДАХЬ МОНГОЛ НААДАМ
Нийтэлсэн: 2014-07-21 15:39:16
Үзсэн: 81

АФГАНИСТАН ДАХЬ МОНГОЛ НААДАМ
Нийтэлсэн: 2014-07-21 15:39:16 Үзсэн: 81



     Афганистан Улсад явагдаж байгаа “ Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”–ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн X ээлжийн бие бүрэлдэхүүн Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

     “Монгол наадам” арга хэмжээнд “ISAF”-ийн баруун бүсийн командлагчийн орлогч хурандаа  Бриттэйн, “Шинданд” баазын захирагч хурандаа Эрнест,  “Bobcat” томилгоот хүчний захирагч дэд хурандаа Брэди нар болон хамт үүрэг гүйцэтгэж байгаа улс, орнуудын цэргийн алба хаагчид  оролцлоо.

     Баяр наадмын ёслолын ажиллагааг  Цэргийн багийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр нээж, хүндэт зочид, бие бүрэлдэхүүнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол наадам” арга хэмжээний үеэр Монгол орны ахуй амьдрал, аж төрөх ёсон, зан заншил болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа.  

     Түүнчлэн Үндэсний Их баяр наадмын талаарх танилцуулга, видео бичлэгүүд, урлаг соёлын тоглолтууд, 5 км-ийн гүйлтийн тэмцээн, “Үндэсний бөх”-ийн үзүүлэх барилдаан, “Нум сум”, “Шагайн харваа”-н үзүүлэх харваануудыг  зохион байгуулж, үндэсний хоолоор хүндэтгэлийн зоог барьлаа.

     Баяр наадамд хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас залуу бөх дэд ахлагч Б.Ууганбаяр /016/ түрүүлж, сумын заан  дэд ахлагч Д.Анхбаяр /016/ үзүүрлэлээ.

     Баяр наадмын үйл ажиллагаан дээр “Шинданд” баазын захирагч хурандаа Эрнест хэлсэн үгэндээ:

            ...Монгол цэргүүд үүргээ мэргэжлийн өндөр түвшинд сайн гүйцэтгэдэг төдийгүй, үйл ажиллагаагаа ч сайн зохион байгуулж  явуулдаг, цэргийн хэргийн болон урлаг, соёлын өндөр авъяас, чадвартай цэргийн алба хаагчидтай гэдгийг бид харлаа. Та бүхэнтэй мөр зэрэгцэн алба хааж, үүрэг гүйцэтгэж байгаадаа сэтгэл хангалуун байна гэж онцоллоо.

     Цэргийн багийн удирдлагаас үзүүр түрүүний бөх, “Эссэ” бичлэгийн уралдаан, шагайн харваа, гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон цэргийн алба хаагчдыг  шагнаж, урамшууллаа.

     Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааны шууд нэвтгүүлгийг интернэтийн суваг ашиглан цэргийн багийн бие бүрэлдэхүүнд үзүүллээ.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422