• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАРШИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-04 18:12:23
Үзсэн: 2378

МАРШИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-04 18:12:23 Үзсэн: 2378



            Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний дунд хүн нэг бүрийн аварга шалгаруулах 6 км-ын явган маршийн тэмцээн өнгөрөгч 7 хоногт болж өнгөрлөө.

            Маршийн тэмцээнд цэргийн багийн нийт бүрэлдэхүүн оролцон хүн нэг бүрийн хувийн зэвсэг, хантаазтай, 10 кг ачаатай, 6 км замыг туулж, өрсөлдлөө.

            Нэгдсэн дүнгээр ШНБ-ын III салааны шалгагч, буудагч ахлагч Д.Даваасүрэн /Зэвсэгт хүчний 327 дугаар анги/ бусдыгаа хошуучлан цэргийн багийн захирагчийн нэрэмжит шагналаар шагнагдлаа.

             

АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ХАШХҮҮ

 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423