“Шинэ Кабул” баазад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлагч генерал Скотт Миллер /АНУ/ баазын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн багуудын удирдлагатай уулзлаа.
Тэрээр манай цэргийн алба хаагчдад баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ сайн гүйцэтгэж байгааг сайшаан, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа сунгагдсан хэдий ч үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн юм.

