ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XIII ээлжийн цэргийн багийнхан “Мармал” баазын удирдлагаас зохион байгуулсан 25 км-ийн зайн “Данкон” маршид амжилттай оролцлоо. Цэргийн багийг төлөөлөгч 38 цэргийн алба хаагч оролцож, тогтоосон даалгавруудыг амжилттай гүйцэтгэж, манлайлагчаа батлан харуулсан юм.
Ташрамд дурдахад, “Dancon” гэдэг нь “Danish Contingent” гэсэн үгийн товчлол бөгөөд 1972 онд Кипрт үүрэг гүйцэтгэж байсан Данийн цэргийн баг хамтран алба хааж байсан холбоотны цэргүүдийн дунд 25, 40 км-ийн явган маршийг зохион байгуулсан цагаас өнөөг хүртэл жил бүр уламжлал болон явагдаж байгаа юм.
Ахлах дэслэгч П.Отгонбаатар