.jpg)
БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны “Жуба” секторын цэргийн багууд нь цагийн байдал хүндэрсэн үед Жуба хотод байрлах НҮБ-ын онц чухал объектууд болон хамтран ажилладаг хүмүүнлэгийн бусад байгууллагуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллагсдыг нь татан гаргах хамгаалалтыг зохион байгуулах үүрэгтэй.
Тэрхүү үүрэгтэй холбогдуулан ажиллагааны Хүчний командлагчийн орлогч дарга, Бангладеш улсын хошууч генерал Мед Майн Улла Човдхуйруд өнгөрсөн долоо хоногт Жуба хотод ажиллалаа. Энэ үеэр “Жуба” секторын командлагч, хурандаа Б.Эрдэнэбат тэргүүтэй секторын удирдлагууд бэлэн байдлын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаарх танилцуулга, мэдээлэл өгсөн юм.
_cropped_1617185936.jpg)
Мөн секторын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын батальоны ажиллагааны бэлэн байдлыг шалгалтыг штабын даргаар ахлуулсан томилгоот бүрэлдэхүүн 3 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Шалгалтын төгсгөлд секторын командлагч, хурандаа Б.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлын талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм.
Хошууч Н.Гантулга