• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Нийтэлсэн: 2021-04-14 16:19:10
Үзсэн: 315

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Нийтэлсэн: 2021-04-14 16:19:10 Үзсэн: 315



БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны “Жуба” секторын командлагч, хурандаа Б.Эрдэнэбат нарын албаны хүмүүс иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Жуба хотын Мунуки захын ойролцоо явагдсан орон нутгийн иргэдэд цэвэр ус түгээх ажилд биечлэн оролцлоо. Тус хүмүүнлэгийн ажиллагааг Руанда улсын III батальоны цэргийн багаас зохион байгуулсан бөгөөд нутгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээж чадсан юм.

Мөн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Хүчний штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хүчний штабын ажиллагааны ахлах офицер, Руанда улсын Зэвсэгт хүчний хурандаа Чансе Ндагано “Жуба” бүсийн штабт айлчиллаа. Хурандаа Б.Эрдэнэбат БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны талаар харилцан ярилцаж, туршлага, сургамж солилцлоо.

Хошууч Н.Гантулга

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423