• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН ХҮЧИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ” СЭДВЭЭР ШТАБЫН ХЭСЭГЧИЛСЭН ДАДЛАГА ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-04-26 10:16:30
Үзсэн: 318

“ЦЭРГИЙН ХҮЧИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ” СЭДВЭЭР ШТАБЫН ХЭСЭГЧИЛСЭН ДАДЛАГА ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-04-26 10:16:30 Үзсэн: 318



НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хүчний тоог багасгахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Жуба бүсийн командлал болон Өмнөд бүсийн командлалын цэргийн хүчийг шилжүүлэн нэгтгэхээр төлөвлөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Жуба бүсийн командлагч, хурандаа Б.Эрдэнэбат тэргүүтэй штабын удирдлагууд өөрийн бүсийн харьяалалд ирэх цэргийн багууд буюу штабын офицер, цэргийн багийн захирагч, ажиллагааны ахлах офицеруудтай “Цэргийн хүчийг тэнцвэржүүлэх” сэдвээр штабын хэсэгчилсэн дадлагыг амжилттай зохион байгуулж явууллаа.

Мөн хурандаа Б.Эрдэнэбат Жуба бүсийн хариуцлагын бүсэд хамаарах “Мангалла” суурингийн усан боомтод Бангладеш улсын усан цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн түр хуаран байгуулан ажиллаж байгаатай танилцаж, цаашид “Малакал” муж руу усан замаар хангалтын шатахуун, материал хэрэгсэл тээвэрлэх бэлтгэл ажлын явцыг үзэж сонирхсон юм.

Хошууч Н.Гантулга

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423