• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

РОТЫН ТАКТИКИЙН БҮЛЭГ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-07 16:55:10
Үзсэн: 388

РОТЫН ТАКТИКИЙН БҮЛЭГ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-07 16:55:10 Үзсэн: 388



Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 106 хоногийн хугацаанд цэргийн багийн хариуцлагын бүс “Маёом” сууринд ажиллагааны түр бааз байгуулан үүргээ амжилттай гүйцэтгээд байнгын байрлалдаа ирлээ.

Тодруулбал, 120 мянган хүн амтай “Маёом” сууринд өнгөрсөн оны үерийн гамшиг, хүнсний хомсдолоос үүдэлтэй малын хулгай, дээрэм, өс хонзонгийн сэдэлтэй омог хоорондын мөргөлдөөн, зэвсэгт бүлгүүдийн халдлага, дайралт идэвхэжсэний улмаас тус бүс нутагт цагийн байдлыг тогтворжуулах, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын эргүүл, цувааны хамгаалалтын үүрэг болон иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Юнити” секторын командлагчийн захирамжийн дагуу түр ажиллагааны баазыг байгуулан, холын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм.

Тус холын эргүүлийн бүлэгт манай цэргийн багийн 150 гаруй цэргийн алба хаагч, 15 нэгж техниктэйгээр 3 ээлжээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд “Маёом” суурингаас зам маршрутын дагуу нийт 22 чиглэлд 96 удаагийн хол, ойрын эргүүлээр 10700 гаруй километр зам туулжээ.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд НҮБ-ын гэрээт жолооч Кени улсын барьцаалагдсан 2 иргэнийг аварсан, халдлагад өртсөн орон нутгийн 27 иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн, Манкиен суурин дахь хүмүүнлэгийн эмнэлэг рүү татан гаргасан, “Маёом” суурины төвд тэсрээгүй сум галт хэрэгслийг илрүүлэн аюулгүй болгосон гээд монгол цэргийн сонор сэрэмж, сайхан сэтгэлийг ажиллагааны газар орондоо цуурайтуулсаар байна.

Иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Маёом” суурины эмнэлэгт нэн шаардлагатай эм, тариа, ороох боох материалыг хандивлан, мөн орон нутгийн сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, тоглоом, амны хаалт зэргийн бэлэглэсэн юм.

Батальоноос томилогдсон ротын тактикийн бүлгийн үүрэг гүйцэтгэлт, цагийн байдалтай газар орон дээр танилцахаар UNMISS энхийг дэмжих ажиллагааны хүчний командлагч, “Юнити” секторын командлагч болон албаны бусад төлөөлөгчид түр ажиллагааны баазад ажлын айлчлал хийж, томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, орон нутгийн иргэдтэй явуулж байгаа хүмүүнлэгийн ажиллагааг өндрөөр үнэлж байсан юм.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422