• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮГД НАЙРАМДАХ ӨМНӨД СУДАН УЛС ДАХЬ НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ UNMISS АЖИЛЛАГААНЫ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МОНГОЛ ГЕНЕРАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-02-21 08:37:46
Үзсэн: 108

БҮГД НАЙРАМДАХ ӨМНӨД СУДАН УЛС ДАХЬ НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ UNMISS АЖИЛЛАГААНЫ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МОНГОЛ ГЕНЕРАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-02-21 08:37:46 Үзсэн: 108



         Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны Жуба Секторын командлагч, тус ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч Бригадын генерал Б.Эрдэнэбатыг БНХАУ, Руанда, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсуудын хүндэт харуул 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр жагсан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн үдэн гаргалаа.

       

       Бригадын генерал Б.Эрдэнэбат 4300 гаруй энхийг сахиулагчтай тус секторын командлагчаар жил гаруй хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм. Ташрамд дурдахад тэрээр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын цэргийн ажиглагч, батальон захирагч, секторын штабын дарга, секторын командлагчаар нийт дөрвөн удаа энхийг сахиулагчаар үүрэг гүйцэтгэжээ.

         Тус ёслолын арга хэмжээнд Жуба секторын штаб, цэргийн багуудын удирдлагууд болон Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, ахлагч, цэргийн багийн төлөөлөл оролцлоо.

          Ёслолын арга хэмжээны төгсгөлд дурсгалын зураг авахуулж, гэрчилгээ гардууллаа.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422