• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУРТАЛЧЛАХ АЯН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-28 09:02:48
Үзсэн: 123

СУРТАЛЧЛАХ АЯН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-28 09:02:48 Үзсэн: 123



        БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах төлөвлөгөө, батлагдсан хуваарийн дагуу нэгтгэл, анги, байгууллагуудыг сурталчлах аяныг 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүллээ.

             Уг аяныг нээж мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат хэлсэн үгэндээ “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бид бүхэн өөрсдийн нэгтгэл, анги, байгууллагыг сурталчлан таниулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд энэхүү бүтээлч ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бүрдэж, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлдэг. Тиймээс энэхүү ажилд бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцохыг уриалж байна” гэдгийг онцлоод нийт офицер, ахлагч нарт амжилт хүслээ.

         Энэхүү аяны хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудыг төлөөлж ирсэн цэргийн алба хаагчид үйл ажиллагаагаа батлагдсан хуваариар долоо хоногийн хугацаанд сурталчлах бөгөөд удирдамжид заасны дагуу анги, байгууллагын товч танилцуулгыг хийж, танин мэдэхүй, спортын болон бусад уралдаан тэмцээнийг зохион байгуулж, тус бүр нэг бүтээлч ажлыг өрнүүлнэ.

         Уг аяны нээлттэй уялдуулан энэ удаа Батлан хамгаалах яам, Цэргийн төв эмнэлэг, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын цэргийн алба хаагчид байгууллага, хамт олноо сурталчиллаа. Энэ үеэр дээрх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан танилцуулгыг дүрс бичлэгээр хүргэж, оюун ухаан, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль болон түүхэн, хөгжөөнт, чөлөөт сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм. Тус тэмцээний тэргүүн байрт хуягт тээвэрлэгчийн ротын буудагч дэд ахлагч Э.Дүүрэнбэлэг, дэд байрт холбооны офицерын туслах ахмад М.Болд-Эрдэнэ, гутгаар байрт хангалт үйлчилгээний ротын тээврийн салааны орлогч ахлах ахлагч У.Ганбаатар нар шалгарсан юм.

        Харин хөгжөөнт, цэнгээнт “Fun day” тэмцээнд хангалт үйлчилгээний ротын “Гарын 5 хуруу” баг, 3 дугаар мотобуудлагын ротын “Яг яана гээд байгаа юм бэ?” баг, байлдааны хангалтын ротын “Симба-11” баг эхний байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

        Мөн энэ үеэр эмч нарын бүлгээс эрүүл мэндийн нээлттэй үзлэгийг явуулж зөвлөгөө өгсөн ба мотобуудлагын батальоны номын санд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ номын бүтээлүүдээс дурсгалаа.

         Тэрчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудыг сурталчлах аяны удирдамжийн дагуу мотобуудлагын батальоны харуулын байрын амрах өрөөг шинэчлэн засварласны үр дүнд харуулын үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бүтээлч ажил боллоо.

Ахлах дэслэгч Ц.БАДАМСҮРЭН

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 421