• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТОМИЛГООТ БҮЛЭГ ХОЛЫН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ
Нийтэлсэн: 2022-06-27 11:30:02
Үзсэн: 122

ТОМИЛГООТ БҮЛЭГ ХОЛЫН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ
Нийтэлсэн: 2022-06-27 11:30:02 Үзсэн: 122



       БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал тогтвортой байгаа хэдий ч зарим суурин, сумдад зэвсэглэсэн залуусын хөдөлгөөн идэвхжин, малын хулгай, хүчингийн болон хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах зэрэг гэмт хэргүүд гарсаар байна.

       Иймд UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн төлөвлөгөөний дагуу Юнити секторын командлагчийн тушаалаар мотобуудлагын батальоны томилогдсон бүлэг энэ сарын 13-17-ны өдрүүдэд Маёом сумын нутагт холын эргүүл хийж, ажиллагааны түр баазыг байгуулан ажилласан юм.

       Мотобуудлагын батальоны эргүүлийн бүлэг Маёом сумын удирдлагуудтай дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл солилцлоо. Энэ үеэр тус сумын сургуулийн удирдлагуудтай уулзан, хүүхдийн сурах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 200 ширхэг дэвтэр, 100 ширхэг бал, 100 ширхэг харандаа, 50 ширхэг үзүүлэн таниулах хэрэгсэл, 300 ширхэг гар ариутгагч, 1000 ширхэг амны хаалт, 200 ширхэг дархлаа дэмжих витаминыг тус тус хандивласан нь тэдний талархлыг хүлээв.

         Мөн ундны усаа авах боломжгүй өндөр настай хүмүүс болон зарим иргэдэд хөдөлгөөнт ус түгээлтийн арга хэмжээг зохион явуулсан нь чухал ач холбогдолтой ажил болсон юм.

Ахлах дэслэгч П.БАЯЛАГМАА

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422