• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

2022 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРАЛД 1333 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭВ
Нийтэлсэн: 2022-07-19 16:06:40
Үзсэн: 218

2022 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРАЛД 1333 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭВ
Нийтэлсэн: 2022-07-19 16:06:40 Үзсэн: 218



       ЗХЖШ-аас өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлхэд үйл ажиллагаандаа иргэдээс ирүүлсэн ажил хэрэгч санал хүсэлтийг судлан тусгах, Засгийн газраас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх, өргөдөл, гомдлыг хүлээн авах, зохих шийдвэр гаргаж, хариу өгөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсаар байна.

      Цэргийн алба хаагчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/121 дүгээр тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны А/363 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын хөдөлмөрийн дотоод журам” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг мөрдлөг болгон хуулийн хугацаанд хариу өгч ажиллаж байна.

       Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар түүний харьяа нэгтгэл, анги, байгууллагад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар иргэдээс 1333 өргөдөл, гомдол ирүүлснээс 1199 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 111 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлэн, хэрэгжилт 89.9% хувьтай байна. Шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа 27 өргөдөл байна.

      Албан хаагчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг нийт 5 сувгаар (биечлэн; утсаар; Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс хуваарилагдаж ирсэн; шуудангаар; Зэвсэгт хүчний Жанжин штабын цахим хуудас, олон нийтийн сүлжээ, албаны цахим хаягаар) хүлээн авч, бүртгэл хөтлөлтийг хийн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлүүлж, хариуг хүргүүлэн ажиллаж байна.

ЗХЖШ-ийн ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Өргөдөл,гомдол хариуцсан хуулийн мэргэжилтэн Б.Даваасүрэн

Холбоотой мэдээ
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРАЛД
Нийтэлсэн: 2022-12-28 10:22:30 Үзсэн: 384
ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙН ТӨСӨЛ
Нийтэлсэн: 2021-02-02 17:43:35 Үзсэн: 2514