• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ИРСЭН 5230 ӨРГӨДЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-28 10:26:06
Үзсэн: 369

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ИРСЭН 5230 ӨРГӨДЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-28 10:26:06 Үзсэн: 369



         ЗХЖШ-аас өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлхэд үйл ажиллагаандаа иргэдээс ирүүлсэн ажил хэрэгч санал хүсэлтийг судлан тусгах, Засгийн газраас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх, өргөдөл, гомдлыг хүлээн авах, зохих шийдвэр гаргаж, хариу өгөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсаар байна.

         Цэргийн алба хаагчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/121 дүгээр тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны А/646 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын хөдөлмөрийн дотоод журам” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг мөрдлөг болгон хуулийн хугацаанд хариу өгч ажиллаж байна.

         Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний харьяа нэгтгэл, анги байгууллагад 2022 оны жилийн эцсийн  байдлаар иргэдээс 5633 өргөдөл, гомдол ирүүлснээс 5230 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 320 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлэн, хэрэгжилт 98.5 хувьтай байна. Шийдвэрлэхээр хуулийн хугацаанд хүлээгдэж байгаа 83 өргөдөл байна.

Холбоотой мэдээ
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРАЛД
Нийтэлсэн: 2022-12-28 10:22:30 Үзсэн: 384
ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙН ТӨСӨЛ
Нийтэлсэн: 2021-02-02 17:43:35 Үзсэн: 2514