• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ИРСЭН 860 ӨРГӨДЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-03-24 15:48:23
Үзсэн: 317

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ИРСЭН 860 ӨРГӨДЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-03-24 15:48:23 Үзсэн: 317



 

        ЗХЖШ-аас өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлхэд үйл ажиллагаандаа иргэдээс ирүүлсэн ажил хэрэгч санал хүсэлтийг судлан тусгах, Засгийн газраас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх, өргөдөл, гомдлыг хүлээн авах, зохих шийдвэр гаргаж, хариу өгөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсаар байна.

       Цэргийн алба хаагчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/121 дүгээр тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны А/646 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын хөдөлмөрийн дотоод журам” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг мөрдлөг болгон хуулийн хугацаанд хариу өгч ажиллаж байна.

       Зэвсэгт хүчний жанжин штаб,Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар  түүний харьяа нэгтгэл, анги байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар иргэдээс 983 өргөдөл, гомдол ирүүлснээс 860 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 67 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлэн, хэрэгжилт 94 хувьтай байна. Шийдвэрлэхээр хуулийн хугацаанд хянагдаж, хүлээгдэж байгаа 56 өргөдөл байна.

          Алба хаагчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг нийт 5 сувгаар (биечлэн, утсаар, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс хуваарилагдаж ирсэн, Шуудангаар, Зэвсэгт хүчний Жанжин штабын 1800-1145 тусгай дугаар, олон нийтийн сүлжээ, албаны цахим хаяг)-аар хүлээн авч, бүртгэл хөтлөлтийг хийн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлүүлж, хариуг хүргүүлэн ажиллаж байна.

ЗХЖШ-ЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН

ХУУЛИЙН ХЭЛТЭС

ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ДЭСЛЭГЧ Б.ДАВААСҮРЭН

Холбогдох утасны дугаар: 92110085

Холбоотой мэдээ
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРАЛД
Нийтэлсэн: 2022-12-28 10:22:30 Үзсэн: 384
ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙН ТӨСӨЛ
Нийтэлсэн: 2021-02-02 17:43:35 Үзсэн: 2514