• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2022-09-22 15:16:16
Үзсэн: 171

МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2022-09-22 15:16:16 Үзсэн: 171



       Нэгдсэн Үндэсний Байгууллагын “UNMISS” энхийг дэмжих ажиллагааны Хүчний командлагчаар томилогдсон дэслэгч генерал Мохан Субраманиян 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Хубилай” баазад айлчилж, Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаатай танилцлаа. Дэслэгч генерал Мохан Субраманияныг дагалдан Сектор командлагч бригадын генерал Купер Майк Мужуний болон Хүчний командлагчийн төлөөлөгч нар байлцав.

       Түүнийг Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны Хүндэт харуул хүндэтгэн угтсан ба тэр бээр Хүндэтгэлийн танхимд зочлон тус батальоны дэлгэрэнгүй танилцуулгыг сонсож, харилцан ярилцлага өрнүүлсэн юм.

       Дэслэгч генерал Мохан Субраманиян Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны удирдлагад талархсанаа илэрхийлж, секторын штабын үйл ажиллагаатай танилцан НҮБ-ын баазын аюулгүй байдлыг биечлэн үзэж, танилцлаа.

      Мөн энэ сарын 15-ны өдөр Парианг суурин “Арвай” баазад зочлон цэргийн байр, орчин нөхцөлтэй танилцсан ба энэ үеэр Парианг суурингийн Засаг даргын орлогчтой уулзаж, санал солилцов.

Ахлах дэслэгч П.БАЯЛАГМАА

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422