• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХҮН НЭГ БҮРИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-09-26 12:44:13
Үзсэн: 182

ХҮН НЭГ БҮРИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-09-26 12:44:13 Үзсэн: 182



        Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Xll ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтын бэлтгэлийн хүрээнд батальоны даргалах албан тушаалын ахлагч нартай 9 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

        Сургагч багшийн дамжаа, цэргийн гал тогооны тогооч, бэлтгэгч нарын чадавхжуулах сургалтыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн явуулсан юм.

       

        Мөн ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын хэлтэс, Монголын тогооч нарын холбооны дэргэдэх “Залуу мастер” сургалтын төвтэй хамтран цэргийн багийн тогооч, бэлтгэгч нарт 3 үе шаттайгаар онол, дадлага хослуулсан хэлбэрээр сургалт, дадлага явуулав.

       Түүнчлэн хүн нэг бүрийн бэлтгэлийг 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн явуулж байна. Энэхүү сургалтаар НҮБ-ын дүрэм, үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар онолын мэдлэг олгохын зэрэгцээ үүрэг гүйцэтгэх газар орон, улс төрийн цагийн байдал, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн бууруулж даван туулах, дасан зохицох талаар мэдээлэл өгч байна.

Ахлах дэслэгч Л.Түмэндэлгэр

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422