БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эмэгтэйчүүдийн зөвлөл үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу энэ сарын 25-ны өдөр “Аз жаргалыг бүтээцгээе” сайн үйлсийн аяныг эхлүүллээ.
Тус батальонд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч нартаа уриалга гарган хуучирч элэгдээгүй хувцас, хэрэглэл зэрэг бусад хүн хэрэглэж болох хэрэгцээт зүйлсийг нэг дор цуглуулсан бөгөөд тэдгээрийг угааж цэвэрлэн, Дотоодын дүрвэгсдийн хуаранд байгаа орон нутгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдэд тараан өгөх зорилгоор уг аяныг зохион байгуулж байна.
Энэхүү сайн үйлсийн аянд мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, энхийг сахиулагч нар идэвхтэй оролцож, чамгүй олон хувцас, хэрэглэлийг бэлтгэсэн гэж эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хошууч М.Хишигбаяр мэдээлэл хийлээ.
Ахлах дэслэгч П.БАЯЛАГМАА