• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-11-02 11:57:08
Үзсэн: 116

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-11-02 11:57:08 Үзсэн: 116



          НҮБ-ын Хойд секторын тэргүүний штабаас энэ сарын 20-25-ны өдрүүдэд мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд “Өмнөд Судан улсын Ардын батлан хамгаалах хүчний үйл ажиллагаа ба цагийн байдлын өөрчлөлтүүд”, “ЭДА-нд цэргийн хүчний гүйцэтгэх үүрэг”, “Энгийн иргэдийг хамгаалах дүрэм”, “Хүүхдийн эрхийг хамгаалах”, “Цэргийн хөдөлгөөнийг хангах үйл ажиллагаа”, “Иргэдийн үймээнийг хянах, тогтворжуулах”, “БНӨСУ дахь хүмүүнлэгийн байгууллагуудын үүрэг оролцоо” зэрэг 20 гаруй сэдвээр танилцуулах сургалтыг зохион байгуулсан. Мөн тус сургалтын хүрээнд “Харилцаа холбооны техник”, “Цэргийн салбарын тактикийн ажиллагаа ба НҮБ-ын цагдаагийн үүрэг” сэдвийн хүрээнд дадлагын хичээлийг явуулсан аж. Харин сургалтын төгсгөлд “Штабын хэсэгчилсэн дадлага”-ыг зургаан цагийн байдал үүсгэн батальоны штаб мандат, тогтсон ажиллагааны журам, хүч хэрэглэх дүрэмд нийцүүлэн шийдвэр гаргах дадлага хийлгэсэн бөгөөд нийт 30 гаруй цагийн эдгээр сургалт, дадлагууд нь бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх явцад зайлшгүй шаардлагатай мэдээлэл, ойлголтыг өгсөн үр дүнтэй сургалт болов.

         Энэхүү сургалт болохын зэрэгцээ жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “НҮБ-ын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлсээр 74 дэх жилтэйгээ золгож байна. Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Хойд секторын Юнити мужийн зохицуулах албанаас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь БНӨСУ-ын Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд болсон цэргийн ёслолын жагсаал байсан бөгөөд батальоны нэг салаа оролцсон юм.

          Мөн түүнчлэн НҮБ-ын цэнхэр далбаан дор нэгдэн тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа орон орны энхийг сахиулагчид, энгийн ажилчдын төлөөллийн хүлээн авалтыг “Хубилай” баазад зохион байгуулах үеэр урлагийн хэсэгчилсэн тоглолтыг ч толилуулсан.

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423