• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-01-20 11:27:43
Үзсэн: 334

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-01-20 11:27:43 Үзсэн: 334



    Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах тогтолцоо”-ны “Эх орны дуудлага-Эр цэргийн алба”-ны хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдыг нэмэлт сургалтад хамруулах шийдвэр гарсан. Зэвсэгт хүчний 2024-2025 оны Цэргийн сургалт, бэлтгэлийг зохион байгуулах заавар, ерөнхий төлөвлөгөөнд хугацаат цэргийн алба хаагчдыг монгол бичиг, англи хэл, мэдээллийн технологи, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамруулахаас гадна нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүлэх сургалтыг заавал судлах хичээл болгосон.

   Энэ хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас англи хэл, монгол бичгийн мэдлэгтэй ажилтан, алба хаагчдыг монгол бичгийн сургалт, судалгааны “Ертөнц” төвтэй хамтран “Монгол бичгийн сургагч багш бэлтгэх сургалтад, Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвтэй хамтран “Англи хэлний сургагч багш бэлтгэх” сургалтад тус бүр гурав хоногийн хугацаатай хамрууллаа.

   Улмаар сургалтад хамрагдсан Зэвсэгт хүчний 22 нэгтгэл, ангийн 48 алба хаагчдад “Монгол бичгийн сургагч багш”, 37 алба хаагчдад “Англи хэлний сургагч багш”-ийн батламж гардуулав. Сургагч багш нар англи хэлний анхан шатны, монгол бичгийн суурь түвшний мэдлэг олгох сургалтыг ирэх

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447