• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31
Үзсэн: 74668

"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668



   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 20 орны 300 гаруй энхийг сахиулагч оролцсон “Норкон 2025” маршийн тэмцээн энэ сарын 08-ны өдөр тус улсын нийслэл Жуба хотод зохион байгуулагдлаа. Гадаадын орнуудын цэргийн алба хаагчдын хамтын ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл, мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээрийн томоохон шалгуур болох 25 км замыг 10 кг ачаатай туулах энэхүү тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоноос 13 эрэгтэй, 2 эмэгтэй энхийг сахиулагч оролцож бахархам амжилтыг үзүүлсэн юм.

  Тодруулбал эрэгтэй энхийг сахиулагчдын төрөлд Энэтхэг Улсын тамирчин 2 цаг 09 минутын амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн бол 4-р байрт /2ц.16м/ спортын дэд мастер, ахлагч Б.Батзаяа, 7-р байрт /2ц. 22м/ спортын мастер, дэд ахлагч П.Ишдорж, 9 дүгээр байрт /2ц.23м/ дэд ахлагч С.Даваа нар тус тус шалгарлаа.

  Харин эмэгтэй энхийг сахиулагчдын төрөлд Польш Улсын тамирчин 03 цаг 11 минутын амжилтаар тэргүүн байрыг эзэлж, дэд байрт /3ц.14м/ бодибилдинг фитнесийн ОУХМ, дэд ахлагч Б.Ууганцэцэг, 9 дүгээр байрт /3ц.18м/ дэд ахлагч Э.Оюунтунгалаг нар шалгарсан юм.

  Тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Норвеги Улсын энхийг сахиулагчдаас уламжлалын дагуу зохион байгуулсан энэ удаагийн тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ангиллаар тус бүр эхний 10 байрыг шалгаруулж гарын бэлэг өгөхийн зэрэгцээ бүх оролцогчдод сертификат олгон, дурсгалын медаль гардуулсан юм.

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69602
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445