ЗХЖШ-ын даргын тушаалаар дараах алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол гардуулсан. Үүнд, Монгол Улсын ҮАБЗ-ийн ажлын албаны Хяналт, шалгалт, үнэлгээний газрын референт дэд хурандаа Р.Оюунбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн ЗХ-ний хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Содномцог,
ЗХЖШ-ын Ар талын газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ө.Ганцоож, ЗХ-ний 017-р ангийн захирагч дэд хурандаа М.Батдорж нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол тус тус олгогдсоныг гардууллаа.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

