• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НҮБ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА БЕНТЬЮД...
Нийтэлсэн: 2018-10-11 13:25:47
Үзсэн: 79

НҮБ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА БЕНТЬЮД...
Нийтэлсэн: 2018-10-11 13:25:47 Үзсэн: 79



       НҮБ-ын нарийн бичгийн даргын Энхийг дэмжих ажиллагаа хариуцсан орлогч дарга Жиан-Пиерре Лакройкс, НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч, гүйцэтгэх захирал Фамзиле Мламбо-Нгука, НҮБ-ын жендерийн ахлах зөвлөх хатагтай Рахаб Нжоки Кинянжуй, НҮБ-ын Энх тайван, аюулгүй байдлын хэлтсийн дарга Пайви Каннисто, Африкийн холбооны энх тайван, аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч Смайл Чергуй болон бусад төлөөлөгчид Бентью хотод айлчилж, дотоодын дүрвэгсдийн хуаранд ажиллалаа.

      Төлөөлөгчдийг дотоодын дүрвэгсдийн хуарангийн орчин нөхцөлтэй танилцах, тэнд амьдарч байгаа иргэдтэй уулзалт хийх үеийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг Монгол Улсын Зэвсэгт хүчний 8 дугаар мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн амжилттай зохион байгуулсан бөгөөд тэдэнд зориулж үндэсний урлагийн тоглолт бүхий хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр ноён Жиан-Пиерре Лакройкс хэлсэн үгэндээ “Монголын батальоны хариуцлагын бүсэд ажиллах явцад орон нутгийн хүүхэд, залуучууд болон эмэгтэйчүүд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын энхийг сахиулагчидтай гараараа даллан мэндчилж байсан нь их өндөр сэтгэгдэл төрүүллээ. Монгол Улсын энхийг сахиулагчид нутгийн уугуул иргэдийн амар тайван байдлыг хангаж чадсан байна” хэмээн онцолж, батальоны удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм. 

БНӨСУ БЕНТЬЮ ХОТ Ахлах дэслэгч С.ЖАРГАЛХҮҮ 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423