Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн босгон дээр эх орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах, олон улсад энхийг сахиулах үйлсэд оруулж буй гавьяа зүтгэлийг нь үнэлэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Зэвсэгт хүчний 110, 120, 189, 310, 326 дугаар ангиудыг “Цэргийн гавьяаны одон”-гоор тус тус шагналаа. Төрийн дээд одон гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд ангиудын байнгын байрлалд зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар болон бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг тэргүүтэй албаныхан, ангийн үе үеийн удирдлага, ажилтан алба хаагчид оролцлоо.
