• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦДБЭЧ-ЫН УРАН БҮТЭЭЛЧИД ШАГНАГДЖЭЭ
Нийтэлсэн: 2017-10-06 14:11:07
Үзсэн: 90

ЦДБЭЧ-ЫН УРАН БҮТЭЭЛЧИД ШАГНАГДЖЭЭ
Нийтэлсэн: 2017-10-06 14:11:07 Үзсэн: 90



            ЦДБЭЧ-ын удирдлага ажлын таатай орчин бүрдүүлэх зорилгоор олон арван бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна. Өнгөрч буй энэ долоо хоногт гэхэд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын сургалтын танхим, тайзны нүүр будгийн өрөө, бүжгийн албаны бэлтгэл сургуулилтын танхимыг засч тохижуулаад дуусгав. Мөн өнгөрсөн даваа гаригт чуулгын өвөл сургуулийн бэлтгэл ажлын, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай БХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг танилцсан юм.

            Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтын танхимыг Монгол Улсын хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны гарын авлагаар бүрэн хангаж, уран бүтээлчид болон ажилтан, албан хаагчдын аюулгүй ажиллах нөхцөлд анхаарал хандуулсан томоохон ажил болжээ.

            БСШУС-ын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр үр бүтээлтэй ажиллаж байгаа дуучин, ахлагч Б.Нарантунгалаг, Г.Дөлбадрах, бүжигчин, дэд ахлагч Х.Лхагвадулам, аж ахуйн нярав С.Ганцацрал нарыг, БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр хүний их эмч Г.Пүрэвдорж, дуучин, ахлагч Г.Барсбаатар, хөгжимчин, ахлагч Б.Төгсжаргал нарыг шагнаж урамшуулсныг БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, БХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг нар гардуулан өгч, чуулгын үйл ажиллагаа, тоглолт уран бүтээлийн чанар улам өссөөр байгаад талархалтай байгаагаа илэрхийлэн, ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 727