• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хүчний командлагчийн орлогч айлчиллаа
Нийтэлсэн: 2015-08-26 15:03:01
Үзсэн: 79

Хүчний командлагчийн орлогч айлчиллаа
Нийтэлсэн: 2015-08-26 15:03:01 Үзсэн: 79



БНӨСУ-дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагчийн орлогч хошууч генерал Ян Чао Инг, Хойд секторын командлагч бригадын генерал Д.Баярсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид Юнити мужийн Бентью хотноо айлчилж, тус мужид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хэрхэн хэрэгжиж буйтай танилцсан юм.

Хошууч генерал Ян Чао Инг тус муж дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны удирдлага, Монгол болон Гана улсын цэргийн багийн удирдлагуудтай тус тус уулзаж, хоёр улсын батальоны үйл ажиллагаатай танилцлаа

Мөн орон гэрээсээ дайжсан иргэдийн байрлалтай танилцаж, харуулын цэгүүдээр зочилон, зарим энхийг сахиулагчидтай уулзан тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.

Хошууч генерал Ян Чао Инг айлчлалын үеэр “Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг НҮБ өндрөөр үнэлдэгийг мэднэ. Миний хувьд ч гэсэн монгол цэргүүдтэй уулзаад сэтгэл хангалуун байна. Танай улсын V ээлжийн цэргийн баг үүргээ хүлээж аваад удаагүй хэдий ч үйл ажиллагаа нь маш сайн жигдрэснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн тэмдэглэж хэллээ.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422