
ИБНАУ-д явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хустайн нурууны Хусан баганатын даваа, Налгарын зүүн бэлд 4 га газрыг хамарсан ой хээрийн түймрийг онцгой байдлын алба хаагчидтай хамтран цаг алдалгүй цурманд оруулж, унтраасан байна.
Түүнчлэн тус цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах явцдаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Цэргийн хүрээ” амралтын баазын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэн байгаль орчинд ээлтэй бүтээлч ажлыг санаачлан хийжээ.