• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ ШИНЭ ХООЛЛОХ ЗААЛАА АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ
Нийтэлсэн: 2014-07-07 08:59:44
Үзсэн: 82

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ ШИНЭ ХООЛЛОХ ЗААЛАА АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ
Нийтэлсэн: 2014-07-07 08:59:44 Үзсэн: 82



     Хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Мотобуудлагын IIIээлжийн батальоны бие бүрэлдэхүүн мандатаар заагдсан бүхий л үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ борооны улиралтай уралдан цөөнгүй ажлыг хуруу дарам цөөхөн тохиох нарлаг өдрүүдэд ёстой л цаг хугацаатай уралдан цагийн байдалтогтворгүй нөхцөлд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Үүний нэг тод жишээ нь батальоны удирдлага НҮБ-ын албаны хүмүүст хүсэлт тавиж бие бүрэлдэхүүнийхээ ая тухтай хооллох нөхцөл боломжийг дээшлүүлэх үүднээс 40х10 м харьцаатай ашиглагдаж байсан асарыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс  хүлээн авч засварлан тохижуулж байрлуулан ашиглалтанд орууллаа.

Өмнө нь ашиглаж байсан хооллох заалны дээвэр элэгдэн муудаж борооны улиралд цэргийн алба хаагчид хооллох нөхцөл боломж хүнд байсны дээр зай багтаамжийн хувьд ч бага байлаа.

Шинэ хооллох асарын шалыг цементлех, өнгийг сэргээж будах, гутал, хувцас солих сүүдэрэвч хийх, гар угаах тосгуурууд суурьлуулах, цэвэр ус, өндөр хүчдэлтэй холбох, урлагийн тайз, тоног төхөөрөмж байрлуулах гэх мэт ажлыг энхийг сахиулагч дайчид маань богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэллээ.

Ингэснээр энхийг сахиулагч дайчид үүрэг гүйцэтгэлтийн дараа ая тухай орчинд хооллож, урлаг соёлын арга хэмжээгээ зохион байгуулж явуулах өргөн боломжтой болж байна.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422