• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛТАН МӨРДЭСТ ГЕНЕРАЛУУД
Нийтэлсэн: 2015-07-08 09:24:59
Үзсэн: 83

АЛТАН МӨРДЭСТ ГЕНЕРАЛУУД
Нийтэлсэн: 2015-07-08 09:24:59 Үзсэн: 83



Монголын ард түмний үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809 жил,  Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр цэргийн алба хаагчдад бригадын генерал цол олголоо. Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Ганзориг, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа  Б.Амгаланбаатар, нар өнөөдөр бригадын генерал цол хүртлээ.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Бригадын генерал цол хүртсэн Д.Ганзориг нь

1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч,

1997- 2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш, 2002 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг Сахиулах ажиллагааны Үндэсний сургалтын Төвийн орлогч дарга, төлөвлөгч офицер,

2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг Сахиулах Ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн,

2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,

2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт,

2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга,

2014 оны 11 дүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга албан тушаалд ажиллаж байна. Тэрээр ОХУ, БНХАУ, АНУ-д цэргийн мэргэжлийн эрдэм дүүргэсэн манай Зэвсэгт хүчний шилдэг боловсон хүчин юм.

    Хурандаа Д.Ганзориг нь  чадварлаг мэргэжилтний хувьд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд биеэр оролцон мэргэжлийн  өндөр ур чадвартайгаа олон түмэнд харуулж чадсан мэргэжилтэн бөгөөд тэрээр 2002-2003 онд Баруун Сахарт НҮБ-аас хэрэгжүүлж байгаа Энхийг Сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар, 2004 оны 7 дугаар сарын 21-ээс 2005 оны 03 дугаар сарын 06-ны хооронд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн 3 дугаар ээлжинд ажиллагааны офицероор, 2006 оны 7 дугаар сараас 2007 оны 01 дүгээр сард Сьерра Леон Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар ажиллаж, тухайн бүс нутагт энхийг сахиулах, аюулгүй байдлыг тогтворжуулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, үндэсний командлалаас даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэж, монгол офицерийн нэр хүндийг гадаадын оронд өндөрт өргөж чадсан офицер юм. 

      Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Бригадын генерал цол хүртсэн Б.Амгаланбаатар нь 1986-1988 онд Ардын армийн 150 дугаар ангид, 1988-1990 онд Ардын армийн 123 дугаар ангид тус тус салааны захирагчаар ажиллаж байсан.

1990-1991 онд Ардын армийн 096 ангид мотобуудлагын ротын захирагч, 1991 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сар хүртэл Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Цэргийн цагдаагийн бүлгийн зохицуулагч офицероор тус тус ажиллаж байсан.

1991-1992 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Дайчлан зохион байгуулах хэлтэст орон тоо, зохион байгуулалт хариуцсан офицер, 1992-1996 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газарт орон тоо, зохион байгуулалт хариуцсан офицер, 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Захиргааны удирдлага зохицуулалтын газарт орон тоо, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалуудад ажилласан.

1997-1999 онд Батлан хамгаалахын Их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан команд-штаб, оператив тактикийн мэргэжилтэй төгссөн.

1999-2001 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газарт орон тоо, зохион байгуулалт хариуцсан ахлах офицероор ажилласан.

2001 онд ОХУ-д Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийн дээд курс, 2010 онд ХБНГУ-д Ж.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвийн Аюулгүй байдлын дамжааг тус тус төгссөн.

2001-2002 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, 2002-2005 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, 2005-2007 онд Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт эрхэлсэн орлогч захирал, 2007-2013 онд БХЯ-ны СУТГ-ын Орон нутгийн хамгаалалт, Улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2013 оноос Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын даргаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 727