• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хилийн чанадаас
Нийтэлсэн: 2012-12-07 11:21:07
Үзсэн: 120

Хилийн чанадаас
Нийтэлсэн: 2012-12-07 11:21:07 Үзсэн: 120



Амира буюу Гүнж...

Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн төв шалганд ирж, тусламж гуйн төрөх өвдөлт өгсөн эмэгтэйг эх барьж, амаржууллаа.

Эхийн бие сайжирч байгаа бөгөөд нярайн биеийн байдал сул байна. “Монгол цэргүүд жирэмсэн эмэгтэйд чин сэтгэлээсээ тусалж, шуурхай ажилласныг өндрөөр үнэлж байгаа бөгөөд та бүхний хэзээд бэлэн, үүргээ ягштал биелүүлдэг чанарыг үргэлж хүндэтгэдэг” гэж НҮБ болоод орон нутгийн удирдлага талархсанаа илэрхийлэв. Хорвоод мэндлээд удаагүй байгаа охинд манай энхийг сахиулагчид “Амира” буюу монголоор гүнж гэсэн утга бүхий нэр хайрлажээ.

 

 

Дэд хурандаа Г.НАРАНХҮҮ

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 421