• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУДАН УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН ХЭЭРИЙН II ШАТЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ЦЭРГИЙН БАГИЙН НҮБ-ЫН МЕДАЛИА ГАРДАН АВЛАА
Нийтэлсэн: 2015-06-16 10:34:34
Үзсэн: 83

СУДАН УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН ХЭЭРИЙН II ШАТЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ЦЭРГИЙН БАГИЙН НҮБ-ЫН МЕДАЛИА ГАРДАН АВЛАА
Нийтэлсэн: 2015-06-16 10:34:34 Үзсэн: 83



Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VIээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр НҮБ-ын медаль гардан авах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж өндөрлөлөө.

Медаль гардуулах ёслолын ажиллагаанд UNAMID ажиллагааны хүчний командлагч Танзани Улсын дэслэгч генерал Паул Мелла, хойд секторын командлагч Египет Улсын бригадын генерал Амгад Морси болон хүчний командлагчийн тушаалаар томигдсон нэр бүхий төлөөлөгчид оролцсоноос гадна орон нутгийн удирдлагууд болон засгийн газрын цэргийн удирдлага, хөрш Руанда, Иордан Улсын цэргийн багийн багуудын удирдлага, Кабкабияа баазын дарга, цэргийн ажиглагч офицерууд оролцлоо.

НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа нь Монгол Улсын зэвсэгт хүчин, Монгол Улсаа сурталчилсан томоохон арга хэмжээ бөгөөд манай цэргийн багийн ЦАХ-чид урлагын үзүүлбэрүүд, гардан тулааны үзүүлэх тоглолтууд болон жагсаалын үзүүлэх тоглолт бэлтгэн үзүүлсэн нь оролцогчдод өндөр сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Ёслолын арга хэмжээний үеэр UNAMID ажиллагааны Хүчний командлагч хэлсэн үгэндээ Монгол Улсын цэргийн хээрийн II шатлалын эмнэлэг нь энэхүү ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа нь хойд секторын цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн манаанд найдвартай ар тал болж байгаа баэмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн болоод цэргийн ур чадварыг өндрөөр үнэлж байсан юм.

Түүнчлэн орон нутгийн иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ нь цэрэг иргэний харилцааг зохицуулах, аюулгүй байдлын улаан зэрэглэлд байдаг Кабкабияа дахь НҮБ-ын баазын аюулгүй байдлыг хангахад ихээхэн тус нэмэр болж байгааг чухалчилан онцолж байсан юм.

Цэргийн багийн албан хаагчдын талаас илүү хувь нь анхны ажиллагаандаа оролцон анхны медалаа гардан авч байсан ба гурав дөрөв дэх  ажиллагаанд оролцон медалаа гардан авч буй цэргийн алба хаагчид ч цөөнгүй байлаа.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422