• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА
Нийтэлсэн: 2016-12-07 11:47:20
Үзсэн: 94

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА
Нийтэлсэн: 2016-12-07 11:47:20 Үзсэн: 94



    Энэ жил түүхэн ой нь тохиож буй хэд, хэдэн анги, байгууллагын нэг нь Зэвсэгт хүчний 015 дугаар анги. Ардын хувьсгал, орчин цагийн Зэвсэгт хүчинтэй нас чацуу тус анги үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улааны тугийн одон”-гоор шагналаа. Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян болон ангийн үе, үеийн удирдлага, ажилтан алба хаагчид оролцсон юм.

95 жилийн түүхэн хугацаанд эх орон, Зэвсэгт хүчний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн энэ ангиас Монгол Улсын баатрууд, төр, засгийн нэрт зүтгэлтнүүд, цэргийн жанжин, генералууд төрөн гарсан байна. Өдгөө ч үүний үргэлжлэл болж энхийг сахиулах ажиллагаанд цэрэг дайчид нь амжилттай үүрэг гүйцэтгэж байгаад талархаж буйгаа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байсан юм. Шагнал гардуулах ёслолд ангийн эрхэм буурлуудаас гадна Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооныхон хүртэл баярлаж буйгаа илэрхийлэхээр иржээ. Хорооны удирдлагууд “Зэвсэгт хүчний 015 дугаар анги манай хорооны нутаг дэвсгэрт байрлаж буйд баяртай байдаг. Ангийн хамт олон үндсэн үүргээс гадна хорооноос зохион байгуулдаг сайн үйлсийн аян, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэнд баярласнаа илэрхийлье” гэж байв.

Ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан “Ангийн түүхэн үйлс, гавьяаг үнэлж “Цэргийн гавьяаны улааны тугийн одон”-гоор шагнасанд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Энэ шагнал бол ангийн үе, үеийн удирдлага, бие бүрэлдэхүүний хичээл зүтгэл байсан юм шүү. Цаашдаа бид улам эрч хүчтэй ажиллах болно” гэсэн юм.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 726