• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ.
Нийтэлсэн: 2013-11-27 11:26:13
Үзсэн: 104

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ.
Нийтэлсэн: 2013-11-27 11:26:13 Үзсэн: 104



Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох үүднээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2011 онд 1996 дугаар шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү хүрээнд Монгол Улс 2012 оны дөрөвдүгээр сараас цэргийн багийг явуулж, Өмнөд Суданд энхийг сахиулахаар болж, эхний ээлжийг нь илгээсэн билээ.

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулаад ирсэн 2 дугаар ээлжийн цэргүүд өнгөрсөн бямба гаригт эх орондоо буулаа. Тэд 2013 оны гуравдугаар сарын 4 нд эх орноосоо явж нийтдээ 9 сарын турш үүрэг гүйцэтгээд ийнхүү нутагтаа ирэв. Мото-буудлагын батальоны эдгээр цэргүүдийг угтан авах ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалхын сайд Д.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын хүмүүс оролцож, тэдэнд төрийн өндөр дээд одон медал гардуулсан юм.

УИХ-ын даргыг энхийг сахиулагчидтай уулзахаар Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ... дугаар ангид очиход төрийн хүндэт харуул жагсаж, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав, БХЯ, ЗХЖШ, Налайх дүүргийн удирдлагууд угтан авсан.

УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр цэргийн багийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж , энхийг сахиулах үйл ажиллагаа, Батлан хамгаалах салбарын олон улсын хамтын ажиллагааны тухай өгүүлж, энэ мэдээлэлдээ Монгол цэргүүдийн хувь нэмэр хамгаас их байгааг цохон тэмдэглэсэн юм. Цуглааны үеэр НҮБ-ын энхийн тэмдэг , Монгол Улсын Энхийн төлөө цэргийн одон медалиар бие бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 421