• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

”МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙН ҮЙЛСЭД”
Нийтэлсэн: 2015-05-29 11:47:18
Үзсэн: 78

”МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙН ҮЙЛСЭД”
Нийтэлсэн: 2015-05-29 11:47:18 Үзсэн: 78



Монгол цэргийн музей нь Батлан хамгаалах зорилго зорилт, Зэвсэгт хүчний үйл ажилллагааг ард иргэдэд сурталчилан таниулахын зэрэгцээ, үзүүллэгийн танхимынхаа тоог шинээр нэмэгдүүлэх үүднээс Монгол цэрэг-Энхийн үйлсэд үзүүллэгийн хэсгийг ийнхүү Энхийг санхиулагчдын өдрийг тохиолдуулан 05 дугаар сарын 28-ны өдөр нээлээ.

Их Монгол Улсын үеэс эхлэн Монголчууд өөрийн эрхшээлд орсон улс орныг тохинуулж, улсынхаа цэргийг тухайн нутагт суурьшуулан, ахуй соёлыг нь хөгжшүүлж, олон улсад энх тайван, амар амгалан байдлыг тогтоож байсан билээ. 
Өдгөө ч Монгол цэрэг дэлхийн тавцанд үүргээ нэр төртэй биелүүлж явааг харуулсан ”МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙН ҮЙЛСЭД” үзүүллэгийн хэсгээс Монгол улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс тавигдсан, анхны цэргийн ажиглагч офицер илгээсэн тухай, “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Афганистан, Косово, Конго, Чад, ТАБНУ, Баруун Сахар, Сьерра-Леон, Судан улсуудад монгол цэрэг дэлхийн халуун цэгт энх тайвныг сахиулах үйл хэрэгт ямар хариуцлагатайгаар үүргээ амжилттай гүйцэтгэж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа тухай өгүүлэх гэрэл зураг, баримт материал, эд хэрэглэл, цэргийн дүрэмт хувцас, агсамж хэрэглэл зэрэг 200 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйлийг үзэж сонирхох болно. 

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын АУГ-ын дарга хурандаа н.Ганзориг, ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Ц.Батсайхан, ЗХЖШ-ын АУГ-ын ЭДАХ-ийн дарга дэд хурандаа н.Эрдэнэбат, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Хаш-Эрдэнэ, Хурандаа Түмэндэмбэрэл захирагчтай ЗХ-ний 084, хурандаа Гансэлэм захирагчтай 311, хурандаа Мөнхбаяр захирагчтай 353, дэд хурандаа Болдбаатар 150 дугаар ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөл хүрэлцэн ирж, баяр хүргэн, энхийг сахиулагчдын үүх түүхийг өгүүлэх үзүүллэгтэй болсонд талархал илэрхийлж байлаа.
Нээлтийн ажиллагааны үеэр Суданы 3 дугаар ээлжийн батальоны тугийг тус багийг ахалж явсан ЗХЖШ-ын АУГ-ын ЭДАХ-ийн дарга дэд хурандаа н.Эрдэнэбат, мөн ОХУ-д Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын жагсаалд оролцсон бүрэлдэхүүний дурсгалын зургийг ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Хаш-Эрдэнэ нар музейн сан хөмрөгийг баяжуулан дурсгалаа.

 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422