
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Жаргалсайханд Хөдөлмөрийн баатар, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, хошууч генерал Пүрэвийн Доржсүрэн, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Цэгмэдийн Ганхөлөг, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Батсуурийн Энхбаяр нарт Гавьяат барилгачин, Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч, ахлах ахлагч Борчулууны Мөнхтөрд Гавьяат тээвэрчин цол хүртээлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн орлогч дарга, хурандаа Галхүүгийн Наранхүү Гавьяат эмч, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч Сүхбаатарын Батболд, Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол хүртэж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний арвин түүхийг баяжууллаа. Тэрчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга асан, бригадын генерал Монтойн Хүрлээг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.








Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ:
Манлайлагчид аа,
Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хариуцлагатайгаар амжуулж, улс эх орондоо эдийн засаг, нийгмийн цогц дэвшлийг бий болгоход хүчин зүтгэсэн гавьяа зүтгэлийг тань үнэлэх үүргийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувиар би гардан гүйцээж, ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд мэхийн ёслоё. Баярлалаа.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, хөгжин цэцэглэж, монголчууд сайн сайхан, амар тайван амьдрах цаг наашилж байна.
Монгол Улс бадартугай” гэлээ.
Ийнхүү эх орныхоо стратегийн өндөр ач холбогдолтой төмөр замыг богино хугацаанд барих ажлыг гардан удирдах, амжилттай хэрэгжүүлэх ажлыг манлайлсан мөн халдварт цар тахалтай тэмцэх ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн болон гүйцэтгэсээр байгаа Та бүхэндээ баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР