• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ГАЛ ТОГООНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-04-08
Үзсэн: 67

ЦЭРГИЙН ГАЛ ТОГООНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-04-08 Үзсэн: 67



     

   БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхны алба хаах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг бүтээн байгуулалт нь “Цэргийн гал тогоо” юм.

     Дээд шатны байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах “Цэргийн гал тогоо”-ны шав тавих ёслол энэ сарын 7-ны билигт сайн өдөр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч хурандаа П.Мөнхбат тэргүүтэй төрийн цэргийн байгууллагын удирдлагууд оролцож, баяр хүргэсэн юм.

     Энэхүү бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн барилгачин дайчид гүйцэтгэх юм.

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗАР

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667