• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗРЫНХАН МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2022-10-19
Үзсэн: 89

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗРЫНХАН МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2022-10-19 Үзсэн: 89



Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвх санаачилгатай хамрагдаж, олон бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Ялангуяа цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт болон агаарын бохирдлыг бууруулах, элсний нүүдлийг сааруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон байгууламжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр харьяа ангиуд болон бүтээн байгуулалтын төслийн талбайд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 19-ний өдөр удахгүй ашиглалтад орох барилгынхаа гадна талбайд нарс 22 ширхэг, гацуур 17 ширхэг, бургас 1000 ширхгийг технологийн дагуу тарьж, орчны тохижилтыг нь гүйцэтгэлээ. Энэ нь ногоон байгууламжаараа орчин тойрондоо өнгө нэмэх “Эко хотхон“ болох зорилгын эхлэл юм.

Хошууч Г.МӨНХЖАРГАЛ

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667