Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар анги 2022 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын тангарагийн баярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, ангийн захирагчийн тушаалын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр морь цагт ёслол төгөлдөр хийлээ.
Баярын арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн Д.Батлут, Орхон, Булган аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл, ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Ангийн захирагчийн баталсан хөтөлбөрийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдын урлагийн номер, жагсаал, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикийн үзүүлэх тоглолтыг үзүүлсэн. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөлд зориулан зэвсэг, инженерийн үзэсгэлэн дэлгэн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн ажилласан алба хаагчдыг Монгол Улсын ерөнхийлөгчийн болон Батлан хамгаалахын салбарын шагнал, аймаг орон нутгийн шагналуудаар шагнаж урамшуулсан. Тангаргийн баярын дараа хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийн төлөөлөлтэй уулзуулах болон анги байгууллагаа сурталчилах ажлыг зохион байгуулсан. Ахмад Т.Мөнх-Эрдэнэ.