• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2022-11-26
Үзсэн: 73

ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2022-11-26 Үзсэн: 73



     Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид 2022 оны хоёрдугаар ээлжид татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангаргаа өргөлөө.

     Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч хурандаа У.Буянжаргал ангийн Байлдааны тугийг жагсаалд залж, хүндэтгэлийн байранд байрлуулснаар Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг эхлүүлж, ангийнхаа Байлдааны тугийг буцаан оруулснаар цэргийн тангараг өргөх ажиллагаа өндөрлөсөн юм.

     Энэхүү ёслолын ажиллагааны хөтөлбөрийн дагуу тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчид, ар гэрийн төлөөлөлд Гардан тулааны үзүүлэх тоглолтыг ахлах ахлагч Б.Отгондалайгаар ахлуулсан ахлагч нар, Жагсаалын үзүүлэх тоглолтыг дэслэгч Г.Мөнхжингөөр ахлуулсан хугацаат цэргийн алба хаагчид, “Сэлэмтэй ажиллагаа”-г ахмад Н.Баатархуяг, дэслэгч М.Сумъяабазар нар, Үлээвэр найрал хөгжмийн хөгжимчдийн үзүүлэх тоглолтыг ахмад Б.Баасанжав даргатай үлээвэр найрал хөгжмийн салаа, мөн Туухай өргөлтийн болон Олс таталтын үзүүлбэрийг ахлагч нарын бүрэлдэхүүн сонирхуулсан юм.

     Мөн тус ангийн жагсаалын талбайд зэвсэглэл, техникийн үзэсгэлэн, ангийн спорт зааланд инженер, холбоо, химийн хамгаалах хэрэгсэл, хөгжмийн зэмсгүүд, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл болон барилгын багаж хэрэгсэл, хүнсний табель хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөлд үзүүллээ.

      Тэрчлэн энэ үеэр эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд Цэргийн тангараг өргөсөн дайчдын ар гэрийн төлөөлөлд урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийж, төгсгөлд нь сонголттой хоолоор үйлчилсэн юм.

      Үүний дараа хугацаат цэргийн алба хаагчдын урлагийн тоглолтыг үзүүлсэн ба хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхний дунд Олс таталтын тэмцээнийг зохион байгуулахад Завхан аймгийн эцэг, эхчүүд тэргүүлсэн юм.

     Энэхүү ёслолын ажиллагаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчид болон тэдний эцэг, эх, ахан дүүс, найз нөхдийн зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

 Д.УЯНГАА

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667