• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАГИЙН ДҮНГЭЭР БАХДАМ АМЖИЛТЫГ ГАРГАЛАА
Нийтэлсэн: 2022-12-08
Үзсэн: 91

БАГИЙН ДҮНГЭЭР БАХДАМ АМЖИЛТЫГ ГАРГАЛАА
Нийтэлсэн: 2022-12-08 Үзсэн: 91



     Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдынхаа нөхөрсөг, гар нийлэмжтэй, хамтач ажиллагааг бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг нь дэмжих зорилготойгоор “Спортын цогцолбор тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

    Бүгд найрамдах улсыг тунхагласны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс зэрэг үндсэн долоон төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

   Тэмцээнд нийт 14 байгууллагын алба хаагчид оролцож, өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн баг, тамирчид гутгаар байрыг эзэлсэн бахдам амжилтын эзэд боллоо.

Д.УЯНГАА

 

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667