• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГИЙН ГАРДАН ТУЛААНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛАВ
Нийтэлсэн: 2022-12-16
Үзсэн: 156

АНГИЙН ГАРДАН ТУЛААНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛАВ
Нийтэлсэн: 2022-12-16 Үзсэн: 156



     Зэвсэгт хүчний 340 дүгээр анги 2022-2023 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ангийн “2022 оны гардан тулааны аварга”-ыг шалгаруулах зорилгоор энэхүү тэмцээнийг энэ сарын 14-ний өдөр ангийн захирагчаар батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулав.

     Тэмцээний эрэгтэй 4, эмэгтэй 2, нийт 6 жинд 93 офицер, ахлагч, ажилтан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Үүнд:

     Эрэгтэй төрөлд - 60 кг-ын жинд нэгдүгээр байрыг дэд ахлагч Ц. Базарсад, хоёрдугаар байрыг дэд ахлагч С. Бат-Эрдэнэ;

     - 70 кг-ын жинд нэгдүгээр байрыг дэд ахлагч Т. Дэлгэрзаяа, хоёрдугаар байрыг ахлагч З. Ганзориг

     - 80 кг-ын жинд нэгдүгээр байрыг ахлагч Ц. Балжинням хоёрдугаар байрыг ахлагч Э. Энхбаяр,

     - +85кг-ын жинд тэргүүн байрыг дэслэгч М. Сумъяабазар, хоёрдугаар байрыг ахлах дэслэгч Н. Мөнхболд нар эзэллээ.

     - Эмэгтэй төрөлд - 60 кг-ын жинд тэргүүн байрт ахлагч Ч.Энхзаяа, дэд байрт энгийн Д. Алтанцэцэг, - 70 кг-ын жинд тэргүүн байрт ахлагч Т.Нэргүй, энгийн Э.Гандулам тус бүр шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм.

     Энэхүү тэмцээнийг зохион байгуулах журмын дагуу тамирчдыг тэмцээний өмнөх өдөр биеийн жин, эрүүл мэндийн үзлэг, техникийн зөвлөгөөнд хамруулан, тэмцээн эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны анхан болон давтан зааварчилгааг танилцуулж, аюулгүй байдлыг хангасан бөгөөд эмнэлгийн тусламжийг үзүүлэх бүлгийг томилон ажилуулснаар ямар нэгэн осол, гэмтэлгүй амжилттай зохион байгуулсан нь онцлог байлаа.

Д УЯНГАА

 

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667