• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗАР “ЦЭЦЭГЖҮҮЛЭХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-03-27
Үзсэн: 91

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗАР “ЦЭЦЭГЖҮҮЛЭХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-03-27 Үзсэн: 91



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Барилга-инженерийн цэргийн удирдах газар нь бие бүрэлдэхүүний экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, зүлэг, цэцэг тарьж ургуулан орчны бохирдлыг бууруулах, эко ногоон орчин бүрдүүлэх зорилгоор 1 сарын хугацаатай албан өрөө, нийтийн эзэмшлийн талбайд тасалгааны цэцэг тарих аяныг өрнүүлээд байна.

Тус аяны хүрээнд Удирдах газрын Байгаль орчин, экологийн хэлтсээс тасалгааны цэцэг, мод, зүлэг тарих, арчлах арга, ач холбогдлын талаарх сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, урилгаар Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Б.Чимид гуай оролцож бие бүрэлдэхүүнд зохих түвшний мэдлэг олголоо.

Дашрамд дуулгахад тасалгааны цэцэг нь агаарыг цэвэршүүлэх, чийгшүүлэх, тоос шороо, дуу чимээг багасгах чадвартайгаас гадна зарим ургамал нь хорт бодис, сөрөг энерги, цацрагийг өөртөө шингээн хүчилтөрөгчийг ялгаруулдаг онцлогтой байдаг.

Албан тасалгаа, ажлын байр, орон сууцандаа тасалгааны ургамал, цэцгийг тарьж ургуулах нь экологийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхээс гадна хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг тал бүрийн ашигтай билээ.

Хошууч Б.АНУЖИН

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667