• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-06-08
Үзсэн: 290

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-06-08 Үзсэн: 290



         Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал Сүнрэвийн Ганбямба нар /2023.06.07/ Баянхонгор аймагт ажиллаж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн барилга, бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

          Тэрбээр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр болон аймгийн төрийн цэргийн байгууллагын удирдлага, цэрэг дайчидтай уулзаж, орон нутагт дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв.

          Уулзалтын үеэр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулан, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, хамт олноо манлайлан ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг БХЯ-ны болон салбарын шагналаар шагналаа.

       

 

       Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргыг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр нар ажилласан.

Дэслэгч М.Анхжаргал

 

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667