• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДУРСАМЖ ЯРИА ӨРНӨСӨН САЙХАН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-11-21
Үзсэн: 61

ДУРСАМЖ ЯРИА ӨРНӨСӨН САЙХАН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-11-21 Үзсэн: 61



Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан, албаа үлгэр жишээчээр хааж ангидаа 12 шижигнэсэн залуус ахлагчийн албанд элсэн орсон билээ.

Шинэхэн дэд ахлагч цолоор мөрдэс чимсэн залуус маань өөрсдийн санаачлагаар 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дүү нартайгаа “Дурсамж өдөрлөг”-ийг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгөөр мөрдэс нэгт ахан дүүс маань албаа хэрхэн нэр төртэй хааж, цэргийн эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ стратегийн ач холбогдолтой эх орны бүтээн байгуулалтад оролцож байсан үеийн хөгжилтэй, дурсамжтай өдрүүдийн талаар яриа өрнүүлж, хугацаат цэргийн алба нь зогсолтгүй суралцах, барилгын өргөн мэргэжил эзэмших, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүн талаасаа төлөвшиж хүмүүжих боломжтойг эргэн нэг сануулсан, байлдагч нарын сэтгэлийг догдлуулсан чөлөөт ярилцлага болов.

 

Албаа нэр төртэй хаасан ах дэд ахлагч Б.Хатантулга “Залуу хүн шиг цог жавхаатай, цовоо сэргэлэн байж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчийн баталгаа болсон албаа нэр төртэй үлгэр жишээчээр хаагаарай” гэж дүү нартаа онцгойлон захилаа.

Арга хэмжээний төгсгөлд хугацаат цэргийн алба хаагчдад үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн урлагийн мэндчилгээ дэвшүүлж, хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан нь дурсамж дүүрэн, цаашид албаа хаах урам зориг өгсөн сайхан өдөрлөг боллоо.

 

Ахлагч О.Баярцэцэг

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667