Монголын бүх ард түмний спортын XV их наадмын Боксын төрөлд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны баг тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байна.
Дээрх боксын тэмцээн энэ сарын 12-17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдсан ба уг тэмцээнд 15 аймаг болон Нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй тамирчид өрсөлдсөн ажээ.
Уг тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Олон улсын хэмжээний мастер Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай баг тамирчид оролцсон бөгөөд тэд 4 алт, 8 мөнгө, 2 хүрэл медалийг хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.
Тодруулбал, Эрэгтэйчүүдийн:
- 52 кг-д ОУХМ Х.Энхмандах алтан медаль;
- 69 кг-д ОУХМ Б.Чинзориг алтан медаль;
- 52 кг-д А.Баттулга мөнгөн медаль;
- 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар мөнгөн медаль;
- 63 кг-д СМ О.Тулга мөнгөн медаль;
- 69 кг-д С.Жавхланбаяр мөнгөн медаль;
- 75 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал мөнгөн медаль;
- 91 кг-д ОУХМ Ц.Мөнхчулуун мөнгөн медаль;
- 57 кг-д Х.Билгүүнсайхан хүрэл медаль;
- 81 кг-д СМ М.Батбаатар хүрэл медаль.
Эмэгтэйчүүдийн:
- 60 кг-д ОУХМ М.Энхжаргал алтан медаль;
- 69 кг-д ОУХМ Г.Бадмаараг алтан медаль;
- 57 кг-д СМ П.Хулан мөнгөн медаль;
- 75 кг-д ОУХМ Э.Уянга мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.