Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цогцолбор тэмцээнүүд үргэлжилсээр байна. Нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, Цэрэг спортын цогцолборын олон төрөлтийн тэмцээн цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай явагдсан бол 1 дүгээр сарын 26-ны энэ өдрөөс туухай өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн спортын тэмцээнээр үргэлжилж байна.
Туухай өргөлтийн тэмцээнд эмэгтэй 3, эрэгтэй тамирчид 6 жингийн төрөлд оролцож байгаа бөгөөд эмэгтэй тамирчид анх удаа огцом өргөлтөөр өрсөлдөж байна. Тэмцээнд Зэвсэгт хүчний 200 гаруй алба хаагч оролцож байгаагаас Зэвсэгт хүчний 327, 331, 339, 340 дүгээр ангийн тамирчид цахим буюу шууд дамжуулалтаар дүгнэгдэж байгаа юм. Яг одоо эмэгтэй алба хаагчдын туухай өргөлтийн тэмцээн явагдаж байна.