• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2023 ОНЫ ӨВЛИЙН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2023-01-20 17:00:34
Үзсэн: 331

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2023 ОНЫ ӨВЛИЙН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2023-01-20 17:00:34 Үзсэн: 331



         Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, Цэрэг спортын цогцолборын олон төрөлтийн тэмцээн 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд амжилттай явагдаж өндөрлөлөө.

         Тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ цаг агаарын эрс хүйтэн нөхцөлд явагдсан нь цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужлыг бодитоор шалгахын зэрэгцээ бэлтгэж сургах, дадлагажуулах нэг хэлбэр нь байсныг тодотгов.

         Тэмцээний хаалтын ёслол 1 дүгээр сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний Хужирбулан дахь Сургалтын төвд зохион байгуулагдаж, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, хошууч генерал Л.Гансэлэм нарын ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нар оролцсон юм. Ингээд тэмцээний дүнг та бүхэндээ танилцуулъя.

Биатлоны хувийн дүнгээр:

-Тэргүүн байрт спортын мастер, түрүүч Э.Энхсайхан (326)

-Дэд байрт ОУХМ, ахлагч О.Гантулга (337)

-Гутгаар байрт ахлагч Ц.Сүрмаа (310)

Биатлоны багийн дүнгээр:

-Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн дэд ахлагч Б.Мөнхзул, спортын мастер, дэслэгч У.Батжаргал,

-Дэд байрт Зэвсэгт хүчний 186 дугаар хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Ц.Төгөлдөр, цэргийн гэрээт алба хаагч, цэрэгжлийн спортын мастер, дэд түрүүч Т.Мөнх-Эрдэнэ,

-Гутгаар байрт Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цэрэгжлийн спортын мастер, ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, дэслэгч Б.Батзаяа нар тус тус шалгарлаа.

“Патруль”-ийн төрөлд:

-Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цэрэгжлийн спортын мастер, ахлагч С.Эрдэнэтовч, спортын мастер, ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, дэслэгч Б.Батзаяа, цэрэгжлийн спортын мастер, ахлах дэслэгч М.Цэрэндорж,

-Дэд байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн спортын дэд мастер, ахлагч Б.Дорждэрэм, спортын дэд мастер, ахлагч Ж.Буяндэлгэр, цэрэгжлийн спортын мастер, дэслэгч Х.Гийх-Оргил, ахлагч Л.Ням-Очир,

-Гутгаар байрт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн дэд ахлагч Г.Чойсүрэн, дэд ахлагч Б.Мөнхзул, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Р.Ганхуяг, спортын мастер, дэслэгч У.Батжаргал нар тэргүүллээ.

Өвлийн 2 төрөлтийн байгууллагын нийлбэр дүнгээр тэргүүн байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги, дэд байрт хурандаа Ш.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний 015 дугаар анги, гутгаар байрт дэд хурандаа Б.Өлзийдэлгэр захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн баг тамирчид шалгарсан юм.

Цэрэг спортын цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээний 18-30, 31-35, 36-40, 41-ээс дээш насны ангилалд дараах тамирчид тэргүүлэв.

18-30 насны эрэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт ОУХМ, ахлагч О.Гантулга (337)

-Дэд байрт дэд ахлагч Д.Жайсан (065)

-Гутгаар байрт спортын мастер, ахлагч Н.Алтаншагай (011)

18-30 насны эмэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт спортын мастер М.Должинсүрэн (326)

-Дэд байрт спортын мастер, ахлагч Э.Ариунзул (311)

-Гутгаар байрт цэрэгжлийн спортын мастер, ахлагч О.Уранбайгаль (186)

31-35 насны эрэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт ахмад С.Алтынбек (353)

-Дэд байрт цэрэгжлийн спортын мастер, ахмад М.Цэрэндорж (330)

-Гутгаар байрт цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах ахлагч Ц.Цогтдэлгэр (326)

31-35 насны эмэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт ОУХМ, ахлах ахлагч Ч.Отгонцэцэг (065)

-Дэд байрт ОУХМ, ахмад Н.Ууганцэцэг (311)

-Гутгаар байрт ахлагч С.Баярцэцэг (016)

36-40 насны эрэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Б.Баярсайхан (150)

-Дэд байрт цэрэгжлийн спортын мастер, хошууч Б.Хэнзээ (015)

-Гутгаар байрт цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах ахлагч С.Эрдэнэбилэг (326)

36-40 насны эмэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт ахлах ахлагч Б.Баярцэцэг (337)

-Дэд байрт ахлах ахлагч Д.Сүрэнхорлоо (013)

-Гутгаар байрт ахлах ахлагч Н.Эрдэнэсувд (119)

41 наснаас дээш эрэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт сургагч ахлагч Б.Мөнгөн-Өлзий (186)

-Дэд байрт цэрэгжлийн спортын мастер С.Баттулга (119)

-Гутгаар байрт цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах дэслэгч Б.Баасанцэрэн (350)

41 наснаас дээш эмэгтэйчүүдийн төрөлд:

-Тэргүүн байрт цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Б.Цацрал (016)

-Дэд байрт цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Х.Давааням (013)

-Гутгаар байрт спортын мастер, ахлах ахлагч Ц.Отгонтөгс (032) нар шалгарсан юм.

         Цогцолбор тэмцээний эмэгтэй тамирчдын багийн төрлөөр тэргүүн байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар анги, гутгаар байрт хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчид шалгарч, бусдыгаа тэргүүлэв.

        Эрэгтэй тамирчдын багийн төрлөөр тэргүүн байрт хурандаа Ш.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний 015 дугаар анги, дэд байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гутгаар байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тамирчид шалгарч, шагналаа гардан авсан юм.

        Шагнал гардуулах ёслолын дараа хурандаа Д.Цог-Эрдэнэ тамирчдад хандаж хэлсэн үгэндээ Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын баг тамирчид нэгэн жигд оролцож, хүчтэй өрсөлдөгч байж чадлаа. Ялангуяа, хугацаат цэргийн алба хаагч, цэргийн гэрээт алба хаагчид офицер, ахлагч нартай эн тэнцүү өрсөлдөж, бүр медалийн тавцанд гарсан явдалд баяртай буйгаа илэрхийлээд энэ бол цэргийн сургалт бэлтгэл, биеийн тамирын тогтолцоо зөв гольдролоор явагдаж байгаагийн илэрхийлэл гэв.

        Мөн тэрээр Зэвсэгт хүчний 325, 186 дугаар ангиудын тамирчдыг тэмцээнд өндөр ач холбогдол өгч, холоос хүрэлцэн ирж оролцсоныг онцолж, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн тамирчдыг энэ жил одтой, сайн бэлтгэгдсэн байсныг цохон тэмдэглэв.

         ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах тэсгим өвлийн хүйтэнд цэргийн хүний бэлтгэгдсэн байдал болон тэсвэр хатуужил, эр зоригийг харуулсан тамирчдад баяр хүргээд “Энэ тэмцээнд та бүхэн бүгдээрээ ялагч. Цаг агаарын хүнд нөхцөлд огтхон ч ажрахгүй үүргээ гүйцэтгэж байгаа нь та бүхний хамгийн чухал амжилт. Үүгээр тань бид бахархаж байна" гээд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн удирдлагад талархал илэрхийллээ.

        Энэхүү тэмцээнээс цэрэгжлийн спортын мастер 4, цэрэгжлийн спортын дэд мастер 8, цэрэгжлийн спортын I, II, III зэргийг 25, нийт 37 тамирчин цол, зэрэг хүртэж, цанаа тэврээд гэр гэртээ харилаа.

       Зэвсэгт хүчний аварга 2023 оны аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт гийр өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикаар үргэлжилнэ.

Ахмад Д.БОЛОР