• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00
Үзсэн: 286

ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 286



        Бүх цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний цэрэгжлийн гимнастикийн 2023 оны аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ цаг үед ҮБХИС-д зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтэд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, жанжин Д.Сүхбаатарын зээ охин Д.Сүхжаргалмаа болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байгууллагуудын удирдлага, тамирчин дайчид оролцож байна.

        Цэрэгжлийн спорт нь цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж, хүч тэнхээ суулгадаг өндөр үр дүн, ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйл хэргийн анхны шанг татсан хүмүүс бол цэргийнхэн билээ.

       Жанжин Д.Сүхбаатар 1921 онд 30 дугаар тушаалаар цэргийн анги нэгтгэлүүдийн дэргэд биеийн тамирын талбай бэлтгэх, гимнастик, дүүжин, савлуур, модон моринд харайлт, сонс эргэх зэрэг биеийн тамирын төрлүүдийг дэлгэрүүлэх, гимнастикийн дасгалыг цэргүүдээр тогтмол хийлгэж байх журам тогтоож байсан юм.

Дэд хурандаа С.ЭНХТАЙВАН